Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга халзан шүдлэн түрүүллээ

Шүдлэн насны морьд барианд орж байна. Шүдлэн насны морьдын уралдаанд 192 морь бүртгүүлснээс 75 нь уралджээ. 

  • Түрүү магнайд Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга халзан,
  • Аман хүзүүнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн уяач Б.Пунцагжбалжирын хар,
  • Айргийн гуравт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат Ч.Энхбат сартай хүрэн,
  • Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Жавхлантөгсийн хээр,
  • Айргийн тавд Төв аймгийн Заамар сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Ч.Уламбаярын буган халтар
    хурдаллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ