М.Бадарч төрийн наадамд түрүүлж улсын АРСЛАН боллоо

Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд Улсын гарди Мягмарын Бадарч улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгоноор ес давж улсын АРСЛАН боллоо.

Улсынхаа баяр наадам анх удаа түрүүлсэн тэрээр "Монгол бөхөө дээдэлдэг, монгол бөхдөө хайртай ард түмнийхээ уухайд сайхан эрч хүч авч барилдлаа. Бид энэ жил бэлтгэл сургуулалтаа маш сайн хийж "Алтан цом"-ын барилдаанд түрүүлсэн. Алдар спорт хорооны хамт олон эхнэр, ээж аав, гэр бүлдээ баярлалаа, нутгийнхандаа баярлалаа хайртай шүү" хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ