Жюү жицүгийн ДАШТ урьд өмнө байгаагүй ДАШТ болж байна

Энэ сарын 15-20-нд нийслэлийн Мөсөн өргөөнд Жюү жицүгийн ДАШТ болж байна. Монгол улсад спортын олон төрлийн ДАШТ зохиогдож байсан ч энэ удаагийн жюү жицүгийн ДАШТ үнэхээр өөр түвшинд болж байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Спортын төрлийн тэмцээнээс гадна Мөсөн өргөөний гадна гадаад, дотоодын тамирчид, албаны хүмүүс, үзэгчдэд зориулсан маш олон үзүүлбэр, үйлчилгээтэй.

Үзэгчдийн ая тух бүхнийг хангасан “Chill zone”-д олон байгууллага, албан газрууд үлчилгээ явуулж байна.

Хамгийн их таашаал хүлээж байгаа хэсэг бол Монголын өв соёл, түүхэн уламжлалыг агуулсан “Nomadic zone”.

Энэ талбайд адуу, тэмээ бэлчиж, гадаадын зочид унаж, зургаа авхуулах боломжтой. Засгийн газрын Welcome to Mongolia бодлогод яг тохирсон арга хэмжээ.

Дэлхийн 50 гаруй орны 600 тамирчин оролцож байгаа том тэмцээн.

Дасгалжуулагч, албаны хүмүүс, хөгжөөн дэмжигчид гээд мянга гаруй гадаадын зочид энэ тэмцээнээр Монголтой танилцаж байна.

Тэмцээн өндөрлөөд ардын урлагийн тоглолт хүртэл бий. 

Монгол Улсаа сурталчлах маш том боломжийг Монголын жюү жицүгийн холбоо бий болгож, үнэхээр тултал нь сайхан зохион байгуулжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ