Стефен Көрри оддын гольфийн тэмцээнд түрүүлжээ

Голден Стэйт Уорриорз багийн тамирчин, NBA-ын дөрвөн удаагийн аварга, Стефен Көрри оддын дунд зохиогддог "American Century Championship" гольфийн тэмцээнд тэргүүн байр эзэлжээ. 

Ингэснээр тус тэмцээнд 2000 оноос хойших ялалт байгуулсан анхны идэвхтэй буюу тэтгэвэрт гараагүй тамирчин болж байна. Көрригийн хувьд дээрх тэмцээнд 10 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд дөрөвдүгээр байранд хоёр удаа орж байсан гэв. 

"American Century Championship" нь жил бүр АНУ-ын Невада муж дахь Тахо нуурын эрэгт зохиогддог оддын гольфийн тэмцээн бөгөөд долоодугаар сарын хоёр дахь долоо хоног бүр зохиодог аж.

Тус тэмцээнд Стефен Көрригийн аав Делл, дүү Сет Көрри нар мөн оролцжээ. Аав нь 11, дүү нь 46-р байранд тус тус орсон байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ