Хошорюү С.Бямбасүрэн сүмогийн дээд зиндаанд анх удаа түрүүллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн долоодугаар сарын тэмцээн буюу Нагоя башё өчигдөр өндөрлөж монгол бөх Хошорюү С.Бямбасүрэн түрүүллээ.

Сэкивакэ цолтой Хошорюү тэмцээний сүүлийн өдөр маэгаширагийн 17-оос барилдсан Хакүохог давснаар 12 даваа 3 унаатай болж маэгаширагийн 9 Хокүтофүжитэй тэнцсэн юм.

Улмаар Dolphins Arena-д нэмэлт барилдаан болж 24 настай С.Бямбасүрэн Хокүтофүжиг давснаар дээд зиндаанд анх удаа түрүүлэв.

Тэрээр ийнхүү гурван тэмцээн дараалан 33-аас олон удаа давсан тул дараагийн тэмцээнд озэки цол руу дэвших болзлоо хангалаа. Сүмо бөхийн их аварга Асашорюү Д.Дагвадоржийн ахын хүү тэрээр эзэн хааны цомыг гардахдаа нулимс унасан бөгөөд авга ахдаа талархал илэрхийлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ