Монголын 14 жүдоч Унгарын мастерт барилдана

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа орохуйц нэр хүндтэй masters ангиллын тэмцээн "Hungury Masters 2023" Унгарын нийслэл Будапешт хотод наймдугаар сарын 4-нд эхэлнэ.

Одоогоор 57 орны 429 тамирчин бүртгүүлээд буй тэмцээнд Монгол улсын шигшээ багийн 14 тамирчин оролцохоор бүртгүүлжээ.

Монголын шигшээ баг хамгийн сүүлд буюу 2022 оны арванхоёрдугаар сард болсон "Jerusalem Masters 2022" тэмцээнд 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцож 3 тамирчин 5-р байр эзэлж байв.

Тэмцээний нийт шагналын сан 196 мянган ам.доллар бөгөөд алтан медалийг 6000, мөнгөн медаль 4000, хүрэл медалийг 2000 ам.доллар дагалдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ