Нидерландууд шөвгийн наймд шалгарлаа

Нидерландууд шөвгийн наймд шалгарлаа Австрали, Шинэ Зеландад эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Хасагдах шатны тоглолтод Нидерландын шигшээ баг ӨАБНУ-ыг 2:0-ээр хожив. Тоглолтын ес дэх минутад 26 настай хагас хамгаалагч Ж.Рорд, 68 дахь минутад мөн 26 настай довтлогч Л.Беренстейн бөмбөг оруулжээ. Шөвгийн наймд Испанитай таарсан тэд өмнөх тэмцээний аваргын төлөөх тоглолтод АНУ-д 0:2-оор хожигдож, үзүүрлэсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Өчигдөр 09 цаг 18 мин