Д.Трамп шүүгч огцруулахыг шаардана

 АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп болон түүний төлөөлөгчид Колумбын тойргийн Холбооны шүүхийн шүүгч Т.Чутканыг огцруулах, 2021 оны нэгдүгээр сард Капитолын ордонд гарсан үймээний хэргийн шүүх хурал болох газрыг өөрчлөхийг шаардах гэнэ. Энэ талаар экс ерөнхийлөгч олон нийтийн сүлжээний Truth Social хуудсандаа "жиргэв". "Бид энэ шүүгчийг огцруулах, шүүх хурлыг Колумбын тойргоос өөр газар хийхийг нэн даруй шаардана" хэмээн тэр бичжээ. Мөн "Энэхүү шаардлага нь шударга шүүхээр шийдвэрлүүлэх хүсэл эрмэлзлээс үүдэлтэй. Шударга сонгууль явуулсан хөгийн хэрэгт "томилогдсон" энэ шүүгч шударгаар шүүнэ гэдэгт би л лав итгэхгүй байна" гэж дүгнэсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ