Нарны хороололд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлыг үгүйсгэв

Нийслэлийн Баянгол дүүргийн 3-р хороо, “Нарны хороолол”-д оршин суух хаягтай айлд Хэнтий аймгаас ирсэн иргэнээс тарваган тахлын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тухай өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт 2023.08.10-ны өдөр бүртгэгдсэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын сорьцод ЗӨСҮТ-өөс молекул биологийн шинжилгээ /PCR/ хийсэн. Шинжилгээгээр өвчин үүсгэгчийн өвөрмөц ген тодорхойлогдоогүй тул оношийг үгүйсгэлээ” гэж мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин