Эмэгтэй сагсчид Иранд 33-70 харьцаагаар хожигдлоо
                - Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах 2-р зиндааны тэмцээн үргэлжилж байна
 - Тус тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг анх удаа оролцож байна
 - Шигшээ баг өнөөдөр Ирантай тоглож хоёр дахин бага оноогоор хожигдлоо
 
Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах 2-р зиндааны тэмцээн буюу "FIBA Women’s Asia Cup Division B" хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр Индонезын шигшээ багт 69-52 харьцаагаар хожигдоод байсан Монголын шигшээ баг энэ өдөр Ираны шигшээ багтай тоглолоо.
Өчигдөр Малайзыг 65-59 харьцаагаар хожсон Иранчууд Монголын шигшээ багийг 33-70 харьцаагаар илүүрхсэнээр хэсгээ тэргүүлж эхэлсэн.
- Эмэгтэй шигшээ баг Азийн аваргын анхны тоглолтоо Индонезтой хийлээ
 - М.Амаржаргал: Шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгохдоо нурууны өндөрт анхаарсан
 - НАЙМДУГААР САРЫН СПОРТ: 3х3, жүдогийн мастерууд, электрон спортын ДАШТ
 
Монголын шигшээ багаас Н.Нандинхүсэл 9 оноо, 4 самбартай багаа тэргүүлсэн бол Иранаас дөрвөн тоглогч 10-аас дээш оноо авсан байна.
Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо маргааш 14:30 цагаас Малайзын шигшээ багтай хийнэ. Хоёр багийн хожсон нь дараагийн шатанд тоглох эрхтэй болно.
16 настай Н.Нандинхүсэл Индонезын эсрэг мөн 9 оноо авч багаа тэргүүлсэн юм.
Тэмцээний оноолт:
- А хэсэг: Индонез, Иран, Малайз, Монгол
 - В хэсэг: Казахстан, Йордан, Тайланд, Шри Ланка
 
ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:
2023.08.13
- 12:00. Индонез - Монгол
 - 14:30. Иран - Малайз
 - 17:00. Казахстан - Шри Ланка
 - 19:30. Йордан - Тайланд
 
2023.08.14
- 12:00. Малайз - Индонез
 - 14:30. Монгол - Иран
 - 17:00. Шри Ланка - Йордан
 - 19:30. Тайланд - Казахстан
 
2023.08.15
- 12:00. Индонез - Иран
 - 14:30. Малайз - Монгол
 - 17:00. Казахстан - Йордан
 - 19:30. Тайланд - Шри Ланка
 
2023.08.17
- 14:30. А4 - Б4
 - 17:00. А2 - Б3
 - 19:30. Б2 - А3
 
2023.08.18
- 14:30. А2/Б3 хожигдсон - Б2/А3 хожигдсон
 - 17:00. А1 - Б2/А3 хожсон
 - 19:30. Б1 - А2/Б3 хожсон
 
2023.08.19
- 17:00. Хүрэл медаль
 - 19:30. Финал
 
                    
3,470.29-153603-42580667.jpeg)
-153544-2041064991.jpeg)
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД