Т.Баярцэцэг буудлагын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

  • Буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
  • Т.Баярцэцэг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
  • Мөн эмэгтэй баг 50 метрийн төрөлд хүрэл медаль хүртэв

Буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах 54 дэх удаагийн тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод үргэлжилж байна. Есдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх тэмцээнд Монгол улсаас 15 мэргэн бууч оролцож байна.

Тэмцээний 11 дэх өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн гар бууны 50 метрийн зайн төрөлд Төмөрчөдөрийн Баярцэцэг мөнгөн медаль хүртлээ.

Тэрээр зургаан сумнаас 534 оноо авсан бол Австралийн тамирчин 540 оноогоор алт, Энэтхэгийн тамирчин 533 оноогоор хүрэл медаль хүртсэн юм.

Мөн энэ өдөр эмэгтэй гар бууны 25 метрийн дасгалд Энхбатын Хишигдэлгэр хүрэл медаль авч шигшээ багийнхаа медалийн салхийг хагалсан. Тэрээр хоёр төрлийн нийт 6 буудалтаар 538 оноо авсан ба Азербайжаны тамирчид алт, мөнгөн медалийг авсан юм.

Харин өдрийн төгсгөлд эмэгтэйчүүдийн 50 метрийн зайн багийн төрөлд Монголын эмэгтэй шигшээ баг Энэтхэг, Хятадын араас хүрэл медаль хүртэв. Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр, Ц.Анударь нарын бүрэлдэхүүнтэй баг нийт 18 сумнаас 1566 оноо авсан юм.

Ийнхүү Монголын шигшээ баг медалийн тоогоор 20-р байрт жагсаж байна. Тэмцээнийг Хятадын шигшээ баг 15 алтан медальтайгаар ганцаараа тэргүүлж байна.

Шигшээ багийн тамирчид болон оролцож буй төрөл:

Эрэгтэй

  1. Батбаярын Эрхэмбаяр /18 настай/ -
    • 10м Air Rifle Men
    • 50м Rifle 3 Positions Men
    • 50m Rifle Prone Men
    • 10m Air Rifle Mixed Team
  2. Дэлгэрмаагийн Лхагвасүрэн /26 настай/
    • 50m Rifle Prone Men
    • 50м Rifle 3 Positions Mixed Team
  3. Энхтайваний Даваахүү /34 настай/
    • 10м Air Pistol Men
    • 25m Rapid Fire Pistol Men
    • 25m Center Fire Pistol Men
    • 50m Pistol Men
    • 10m Air Pistol Mixed Team
  4. Нянтайгийн Баяраа /32 настай/
    • 10м Air Rifle Men
    • 50м Rifle 3 Positions Men
    • 50m Rifle Prone Men
    • 10m Air Rifle Mixed Team
    • 50м Rifle 3 Positions Mixed Team
  5. Сэрээнэнгийн Дэлгэрхангай /48 настай/
    • 300m Rifle Prone Men
  6. Цэдэвдоржийн Мөнх-Эрдэнэ /49 настай/
    • 10м Air Rifle Men

Эмэгтэй

  1. Чулуунбадрахын Нарантуяа /38 настай/
    • 10m Air Rifle Women
  2. Ганхуягийн Нандинзаяа /29 настай/
    • 10m Air Rifle Women
    • 50m Rifle 3 Positions Women
    • 50m Rifle Prone Women
    • 10m Air Rifle Mixed Team
    • 50m Rifle 3 Positions Mixed Team
  3. Энхбатын Хишигдэлгэр /29 настай/
    • 10m Air Pistol Women
    • 50m Pistol Women
  4. Олзвойбаатарын Янжинлхам /33 настай/
    • 50m Rifle 3 Positions Women
  5. Отрядын Гүндэгмаа /45 настай/
    • 25m Pistol Women
    • 25m Standard Pistol Women
  6. Оюунбатын Есүгэн /24 настай/
    • 10m Air Rifle Women
    • 50m Rifle 3 Positions Women
    • 50m Rifle Prone Women
    • 10m Air Rifle Mixed Team
    • 50m Rifle 3 Positions Mixed Team
  7. Цолмонбаярын Анударь /26 настай/
    • 10m Air Pistol Women
    • 50m Pistol Women
    • 10m Air Pistol Mixed Team
  8. Төмөрчөдөрийн Баярмаа /39 настай/
    • 25m Pistol Women
  9. Төмөрчөдөрийн Баярцэцэг /35 настай/
    • 10m Air Pistol Women
    • 25m Pistol Women
    • 50m Pistol Women

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (139.5.219.223)
    Mundag bn
    2023 оны 08 сарын 26 | Хариулах

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин