COVID-19-ийн тохиолдол нэмэгджээ

COVID-19-ийн тохиолдол нэмэгджээ "Дэлхий даяар 2023 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 20-ны хооронд COVID-19-ийн 1,5 сая орчим шинэ тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь өмнөх 28 хоногийнхоос 63 хувиар өссөн үзүүлэлт юм" гэж ДЭМБ-ын цахим хуудаст мэдээлэв. Тус байгууллагын ахлах мэргэжилтэн Ж.Фаррар "Коронавирус нь хиймэл бус харин байгалийн гаралтай байх магадлал улам нэмэгдсээр байна" гэж өгүүллээ. Тэрээр Ухань дахь Вирус судлалын хүрээлэнгийн лабораториос санамсаргүйгээр гоожих юм уу хотын зах дээр зарагддаг амьтнаас халдварласан гэх мэт өвчний гарал үүслийн талаар бүх таамаг нээлттэй хэвээр буйг онцолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ