К.Роналдугийн 63 дахь хет-трик

Саудын Арабын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар тойрогт "Аль-Наср" "Аль-Фатех"-ыг 5:0-ээр "бут ниргэжээ". Тоглолтын гол баатраар тодорсон 38 настай португали довтлогч К.Роналду 38, 55, 90+6 дахь минутад хет-трик оруулсан аж. Энэ нь түүний 63 дахь хет-трик болсон байна. Португали эр хамгийн олон хет-трик оруулсан дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд 53 хет-трикээ клубүүдэд, арвыг нь шигшээ багтаа оруулсан юм. Харин жагсаалтын дэд байрт Аргентины шигшээ болон АНУ-ын "Интер Майами" багийн довтлогч Л.Месси 57 хет-трикээр бичигдэж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин