АН-ын ҮБХ-ны хурал 13.00 цагт товлогджээ

АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2023.08.28/ хуралдана.  ҮБХ-ны хурлаар тус хорооны гишүүдийг шинээр сонгон батламжлах, Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийнхээ хүрээнд намын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, ҮБХ-ны шинэ бүтцийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцээр урьдчилан төлөвлөж байгаа гэнэ.

Өнгөрөгч Баасан гаригт АН-ын гишүүд мэдээлэл хийхдээ уг хурлыг төрийн ордонд хийх талаар мэдээлж байсан ч төрийн ордон засвартай байгаа тул Корпрейт конвэйншн центрт хуралдахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ