ДАШТ-д оролцох баг тамирчид Турк улсыг зорилоо

  • Гал унтраах техникийн олон төрөлт спортын 18 дахь ДАШТ болж байна
  • Тэмцээн үндсэн дөрвөн төрлөөр явагдана
  • Монголыг төлөөлж Онцгой байдлын байгууллагын баг тамирчид оролцож байна

Гал унтраах техникийн олон төрөлт спортын 18 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн Онцгой байдлын байгууллагын баг тамирчид оролцож байна. Тэд өнөөдөр Бүгд найрамдах Турк улсыг зорилоо.

Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр есдүгээр сарын 6-ыг хүртэл Станбул хотноо болж, аваргуудаа шалгаруулах юм.

Шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагчаар бэлтгэл хурандаа Я.Ишжамц, дасгалжуулагчаар ОБЕГ-ын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдал үнэлгээний нэгдсэн төвийн дарга, хошууч Э.Энхбат, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Ц.Ганзориг нар ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин