Намрын нээлтийн барилдаан энэ ням гарагт болно

Барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2023 оны есдүгээр сарын 10-ны 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдааны түрүү бөх 10 сая төгрөг, үзүүр бөх 7.0 сая төгрөг, их шөвгийн бөхчүүд тус бүр 3.0, дунд шөвгийн бөхчүүд тус бүр 1.0 сая төгрөгийн бай шагнал гардана. Мөн үзэгчдийн дундаас “гурван азтан” тодруулах аж. 

Бөхчүүдийг 2023 оны есдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин