Нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрөөс шинэ чиглэл нэмэгдлээ

Нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрөөс эхлэн шинэ чиглэл нэмэгдлээ. Хан-Уул дүүргийн замын хөдөлгөөний ачаалал, нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн эрэлт судалгаанд үндэслэн Ч:77 “Нисэх-Яармаг-120 мянгат” чиглэлийг үйлчилгээнд явуулж эхэллээ. Тус чиглэлд 10 автобус иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.

Мөн Ч:56 “Архивын ерөнхий газар-Буянт-Ухаа 2 хороолол-120 мянгат” чиглэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр таван автобусыг нэмж үйлчилгээнд гаргаад байна хэмээн Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ