МУГЖ С.Жавхлан тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болжээ

 УИХ-ын гишүүн асан, нийтийн дууны ханхүү, МУГЖ С.Жавхлан цахим хуудастаа тоглолт хийх эсэхээ асууснаас хойш  4 хоногийн дараа тоглолтоо хийх болсноо мэдээллээ.

Тодруулбал, тэрбээр энэ сарын буюу есдүгээр сарын 30-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд "Дулаахан намар" тоглолтоо хийхээр болжээ.

Түүний тасаларын үнэ нь 49 мянган төгрөгийн ханштай байна. Харин VIP буюу тусгай суудлын тасалбар нь 450 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Тасалбарыг Ticket.mn сайтаар худалдан авах боломжтой аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ