“Бүх цэргийн наадам”-д Б.Өлзийсайхан түрүүлж, цэргийн арслан боллоо

Жил бүр Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Батлан хамгаалах яам, "Алдар" спорт хорооноос хамтран зохион байгуулдаг Үндэсний бөхийн цол, чимэг олгох "Бүх цэргийн наадам-2023" уламжлалт барилдаан өчигдөр буюу энэ сарын 16-нд боллоо. 

32 дахь удаагийн "Бүх Цэргийн наадам-2023" Архангай аймгийн төвд болох болов. Тус барилдаанд цэрэг, хүчний байгууллагад харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглодог уламжлалтай.

Энэ жилийн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Алдар спорт хорооны бөх Б.Өлзийсайхан найм даван түрүүлж, цэргийн арслан цол хүртжээ. Харин үзүүрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Алдар спорт хорооны бөх Х.Наранбаяр үлдэж, цэргийн заан цол хүртсэн аж.

“Бүх цэргийн наадам"-ын 2021, 2022 оны түрүүг чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, аймгийн заан М.Лхагвагэрэл авч байсан билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ