Авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээ нэвтрүүлсэн талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдал.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно.

 

11.30 цагт: ЦХХХ-ны сайд Н.Учрал Киоск машин дээр авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээ нэвтрүүлсэн талаар мэдээлэл хийнэ.  Төв шуудангийн 1 давхарт. Утас 88117044

 

11.30 цагт: ЭТТ уурхай - Гашуунсухайт чиглэлийн нүүрс экспорт тээвэрт шударга тэгш байдал алдагдаж хятад компаниуд монопол эрх эдэлж С зөвшөөрөлд давуу байдал олгож буй талаар Тээвэрчдийн холбооноос “Үндэсний мэдээллийн төв”-д мэдэгдэл хийнэ.

 

 

-“Илүү их уншъя” уриатай Үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. 

 

-Монгол, Японы эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Таван амьдрал” үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд нээнэ.

 

 

-Монголын суут соён гэгээрүүлэгч, тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг угтсан, “Үлэмжийн чанар” уртын дуу дуулаачдын олон улсын уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ