Хоёр хүүхэд мөргөж, нэгнийх нь аминд хүрсэн жолооч нь 27 настай эрэгтэй

Гарцаар гарч явсан 12, 13 настай хоёр охиныг мөргөж, нэгнийх нь аминд хүрсэн харамсалтай хэрэг гараад буй. 

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодруулахад, " Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсээс шалгалт явуулахад, 12-12 насны хоёр эмэгтэй хүүхдийг гарцны хэсгээр зам хөндлөн гарах үед нь Приус маркийн  тээврийн хэрэгсэл мөргөж, ослын улмаас 12 настай эмэгтэй хүүхэд  хамарсалтайгаар амь насаа алдсан.  13 настай эмэгтэй гэмтсэн. Эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээг авч байна.

Хэргийг үргэлжлүүлэн мөрдөн байцаах  ажил явагдаж байна.

Тухайн зам тээврийн осол гаргасан  жолооч нь 27 настай эрэгтэй. Осол гаргахдаа согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоохоор шинжээч томилсон. Одоогоор шинжилгээний дүн гараагүй байна." гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ