Гадаа тоглож байсан долоон настай хүүг доромжилж, сүрдүүлжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 59 минутад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны гудамжинд “Согтуу хүн хүүхэд дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгаж, 22 настай, эрэгтэй “С” гэгчийг эрүүлжүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн тухайн этгээд долоон настай хүүг айлгаж, доромжилсон гэх мэдээлэл байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.55.191.194)
    Монголын боловсролын салбар аль эрт дампуурсан. Хүүхдийг цэцэрлэгээс нь эхлээд Монгол зан заншил, ёс суртахуун, мэндлэх хүндлэх гээд ... олон зүйлийг сургаад 8 настайд нь сургуульд оруулах хэрэгтэй.
    2023 оны 09 сарын 22 | Хариулах