Ш.Раднаасэдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлнэ

УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар БНХАУ-д ажиллаад өнөөдөр эх орондоо ирж байна. Энэ үеэрээ тэрээр "Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр улсын хамтран байгуулсан ажлын хэсгийн хуралдаанд оролцсон бөгөөд мөн нүүр царайгаа өөрчлөн, БНХАУ-д орогнож байсан Д.Наранхүүг авчрах асуудлаар тохиролцоонд хүрчээ.

 

Иймээс ч Д.Наранхүүг маргааш БНХАУ-аас Монгол Улсад авчирмагцаа шууд албадан саатуулахаар болсон байна.

 

Д.Наранхүүг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ий Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой хамтран бусдад авлига өгөхийг завдсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа аж. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг  УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр болж буй гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.212.117.246)
    Гэм буруугүй бол Раднаасэд бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулчих хэрэгтэй Номтой Мөнхбат нар шиг
    2023 оны 09 сарын 27 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.212.117.246)
    нэг мөсөн шалгаад эцэслэх хэрэгтэй АТГ сайн байна
    2023 оны 09 сарын 27 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.161.92)
    Зөв хө.Баахан томроод хэлнэ гэж байгаад дуугүй болсын.Хэлүүлмээр байна тэр нэрсийг нь.
    2023 оны 09 сарын 25 | Хариулах