Б.Чинзориг Азийн наадмын аварга болсон гурав дахь боксчноор тодорлоо

 

БНХАУ-ын Ханжоу хотноо Азийн 19-р наадам болж байгаа билээ. Боксын 63,5 кг-д гавьяат тамирчин, дэлхийн аваргын, "Инчеон-2014" Азийн тоглолтын мөнгөн медальт, 32 настай Б.Чинзориг, ноднингийн тивийн аваргын хүрэл медальт, 27 настай, Тайванийн Лай Чу Ентэй тулалдаж, шүүгчдийн саналаар 5:0-ээр хожжээ. Тэрээр Азийн тоглолтод аваргалсан гурав дахь монгол боксчноор тодорсон аж. Өмнө нь гавьяат тамирчин Д.Отгондалай "Инчёон-2014", Э.Цэндбаатар "Жакарта-2018" Азийн наадамд аваргалсан юм.

Түүнчлэн хоёр Азийн наадам дараалж финалдсан Монголын анхны боксчин Б.Чинзориг хоёр Азийн наадам дараалан медаль хүртсэн анхны монгол ширэн бээлийтнээр тодров.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ