Байтын Б.Отгонболд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

“Ханжоу 2022" Азийн наадмын байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд аваргын төлөөх өрсөлдөөнд  эзэн орны харваач Жи Шиан Шоуг 6:2-оор буулган авснаар Азийн наадмаас АЛТАН медаль хүртсэн анхны харваач болж түүхэн хуудаснаа тэмдэглэгдлээ

Б.Отгонболд энэ удаагийн наадмаас "Парис 2024" Олимпын "тийз"-ээ хэдийнэ баталгаажуулаад байсан билээ. 

Түүний мэргэн харваа Парисын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсэн ерөөе.

 

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ