АЛТАЙН БАРС БАГ ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

Залуучуудын улсын аварга шалгаруулах волейболын эрэгтэй багуудын тэмцээн энэ сарын 8-15ны хооронд болж өндөрлөлөө.

Алтайн барсын залуучууд тус тэмцээнд 2012 оноос хойш 4 алтан медаль, 2 мөнгөн медаль, 3 хүрэл медаль хүртэж байжээ.

Харин энэ жилийн тэмцээнд дахин аваргалж 5 дахь удаа аваргын алтан медалийн эзэд боллоо.

Мөн тус тэмцээний шилдэг дасгалжуулагчаар шалгарсан А.Мөнхбаяр, үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан Э.Мөнхчуулга, шилдэг хамгаалагчаар шалгарсан Д.Нямдагва нар шалгарчээ.

Бүх оролцсон баг тамирчид, хүрэлцэн ирж болон зайнаас тэмцээнээ үзэж, дэмжсэн бүх дэмжигч нартаа болон шилдэгээр шалгарч, амжилтаараа ялгарсан баг, тамирчид, дасгалжуулагчид, арын албаны баг болон ивээн тэтгэгч нарт халуун баяр хүргэе.

ЭРЭГТЭЙ ШИЛДЭГҮҮД

Алтан медаль аваргын цом - ХИЛЧИН АЛТАЙН БАРС

Мөнгөн медаль - ӨМНӨГОВЬ ШАНХ ТРАНС

Хүрэл медаль - ХАСУ МЕГАСТАРС ЗАМЧИН 1

Хувийн амжилтаар шилдэгүүд:

Шилдэг шүүгч: С.Нэмэхбаяр (МВХ)

Шилдэг дасгалжуулагч: А.Мөнхбаяр (АЛТАЙН БАРС)

Үнэ цэнтэй тоглогч: Э.Мөнхчуулга (АЛТАЙН БАРС)

Шилдэг довтлогч: С.Нямсүх (МЕГАСТАРС)

Шилдэг холбогч: Г.Гантөгс (ШАНХ ТРАНС)

Шилдэг давуулагч: Г.Гантөгс (ШАНХ ТРАНС)

Шилдэг хамгаалагч: Д.Нямдагва (АЛТАЙН БАРС)

нар шалгарлаа.

May be an image of 12 people, people playing basketball, people playing voleyball and text

May be an image of 11 people, people playing basketball, people playing voleyball and text

СЭТГЭГДЭЛ БИЧИХ