11-дүгээр сард хоёр өдөр бүх нийтээр амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар ирэх сард хоёр өдөр бүх нийтээр амарна. Тодруулбал, арван нэгдүгээр сарын 14-ны өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байгаа бөгөөд хуульд зааснаар энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амардаг юм. Өөрөөр "Монгол бахархлын өдөр" гэж нэрийддэг. 

Харин арван нэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны өдөр болно. 

Сонирхуулахад, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу "Монгол бахархлын өдөр" нь: 

  • 2012 он: 11 сарын 14
  • 2013 он: 11 сарын 4
  • 2014 он: 11 сарын 23
  • 2015 он: 11 сарын 12
  • 2016 он: 10 сарын 31
  • 2017 он: 11 сарын 19
  • 2018 он: 11 сарын 8
  • 2019 он: 11 сарын 27
  • 2020 он: 11 сарын 16
  • 2021 он: 11 сарын 5
  • 2022 он: 11 сарын 24 тохиосон юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.89.19)
    Ёо энэ олон баяраа болимоор юмаа тэр ажил хиймээр л байна шдээ 7 хоногын 2 хоногын наадам цагаан сарын урт тэгээд л энэ олон хэрэггүй баярын амралт гээд 120 гаруй хоног амарч байна шдээ
    2023 оны 10 сарын 26 | Хариулах

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин