Улаанбаатар хотод өнөөдөр цас орж, хүчтэй салхи шуургатай байна

Өнөөдөр Улаанбаатар хотод цас орж, хүчтэй салхи шуургатай байна.

Тодруулбал өдөртөө агаарын температур -3 градус болж, өчигдрөөс -5 градусаар хүйтрэн цас орж, хүчтэй салхи шуургатай байх тул цаг агаарын нөхцөлийг тооцон ажлаа төлөвлөхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас зөвлөлөө. 

Түүнчлэн 

  • А0603 дугаартай Олон улс, улсын чанартай авто замын Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа
  • А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн даваа
  • А1103 дугаартай Улиастай-Алтай чиглэлийн Ганцын даваа-нд тус тус их хэмжээний цас орж байна.

Тус чиглэлд зорчихдоо автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 25 хэм дулаан
Уржигдар 08 цаг 34 мин