ЗТХЯ: Ирэх онд “Туулын авто зам”-ын ажлыг эхлүүлнэ

Ирэх 2024 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй “Шинэ тойрог зам” төслийн урд хэсэг “Туулын авто зам” -ын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгааг ЗТХЯ-наас танилцууллаа. 

Мөн Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох Наадамчдын гудамжны 800 у/м гүүрэн байгууламжийн төслүүдийг хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Монгол Улсын экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой “Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг” чиглэлийн 4 эгнээ, “Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд” чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих, “Дархан-Алтанбулаг” чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг мөн “Тээврийн долоо хоног 2023" олон улсын форумын үеэр хөрөнгө оруулагчдад санал болгожээ. Энэ хүрээнд бид төр, хувийн хэвшлийн түншлэлийн “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” болон “барих-ашиглах-шилжүүлэх” төрлүүдээр концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаад байгаа аж. 
Төслүүд хэрэгжсэнээр

  • Олон улс, улсын чанартай авто замын сүлжээний 80% нь хатуу хучилттай болно.
  • Хатуу хучиллтай авто замаар нийт 21 хилийн боомт холбогдоно
  • Олон улсын авто замын сүлжээнд 5 коридор бий болно.
  • ​Олон улсын автотээврийн харилцааны хэлэлцээрийг 24 улстай байгуулна.
  • ​Монгол Улс далайн 6 боомттой холбогдох боломж бүрдэнэ.
  • Монгол Улсын хилийн боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэж 2030 он гэхэд 120 сая.тн ачаа автотээврээр тээвэр боломжтой болно.
  • Олон улсын хэмжээнд хийгдэж байгаа тээвэрлэлт 40%-иар өснө.
  • Монгол Улсын тээвэр логистикийн өрсөлдөх чадвар дээшилнэ. Бүс нутгийн ачаа тээврийн урсгал сайжирна. Манай улсын экспортын биет хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин