Д.Амарсайхан шатар сонирхогчдын дэлхийн хошой аварга боллоо

Оман улсын Мускат хотод шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-10-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас 19 шатарчин 2300, 2000, 1700 хүртэлх гэсэн гурван чансааны ангилалд өрсөлдлөө.

2000 хүртэлх ангилалд Д.Амарсайхан 8 өргөөс 8 хожсоноор тэмцээн өндөрлөхөөс нэг өргийн өмнө алтан медаль хүртэж, сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болсон бөгөөд тэрбээр 2019 оны тус тэмцээнээс анхны түрүүгээ авч байв.

Шатар сонирхогчдын ДАШТ-д түрүүлсэн Монголын тамирчид:

  • 2011 онд GM С.Билгүүн
  • 2011 онд WFM Б.Ану
  • 2013 онд WFM Б.Янжинлхам
  • 2014 онд FM Г.Мөнхбаяр
  • 2016 онд FM Э.Хулан /2 төрөлд аварга/
  • 2017 онд WIM Б.Баярмаа
  • 2018 онд WIM Б.Баярмаа
  • 2019 онд WFM Б.Халиун
  • 2019 онд FM Б.Амарсайхан нар түрүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин