Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг арслант ширээнд нь залж байна

Монгол бурхны шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болж байна.

Өнөөдөр XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны өлзий билэгт өдөр бөгөөд ёслолын ажиллагаа Батцагаан цогчэн дуганд зохион байгуулагдаж байгаа юм. 

Өдийг хүртэл хугацаанд уг хийдийн Хамба Номун ханаар таван төвөд лам ажиллажээ. Харин хамгийн урт хугацаагаар энэ албыг хашсан хүмүүсийн нэг нь Хамба Номун хан Д.Чойжамц аж.

Image

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин