БНСУ-ын арми БНАСАУ-ыг сүрдүүлэв

 "БНСУ-ын арми цэргийн "тагнуулын хиймэл дагуул" хөөргөх бэлтгэлээ нэн даруй зогсоохыг БНАСАУ-д анхааруулж, үл хэрэгжүүлбэл "шаардлагатай арга хэмжээ авна" хэмээн сүрдүүллээ" гэж Ёнхап агентлаг мэдээллээ. Өмнө нь БНСУ-ын Батлан хамгаалахын сайд "Пхеньян энэ долоо хоногийн эхээр хиймэл дагуул хөөргөхөөр дахин оролцож магадгүй байна" хэмээн мэдэгджээ. "Хэрэв Хойд Солонгос бидний анхааруулгыг үл харгалзан, цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөсөөр байвал манай арми ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээг авах болно" гэж Штабын дарга нарын нэгдсэн хорооны ажиллагаа хариуцсан дарга Кан Хо Пилийн хэлснийг тус агентлаг эш татсан аж. Тэрээр Сөүл ямар арга хэмжээ авах талаар тодорхой хэлээгүй юм. Үүнээс өмнө Умард Солонгос энэ оны тав, наймдугаар сард тойрог замд тагнуулын хиймэл дагуул байрлуулахыг хоёронтаа оролджээ. БНАСАУ-ын агентлагийн мэдээлснээр НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн хориг арга хэмжээний тогтоолын дагуу баллистик пуужингийн технологи ашиглахыг хориглоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ