ОБЕГ-т 192 хүн төөрсөн, сураггүй болсон гэх дуудлага иржээ

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас малдаа яваад цасанд төөрсөн, сураггүй болсон дуудлага, мэдээллийн тоо нэмэгдэж байна.

Онцгой байдлын байгууллагад өчигдөр \2023.11.22\ 23:30 цагийн байдлаар 122 удаагийн дуудлагаар 192 хүн төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдсэн. Эдгээр иргэнээс 126-г эсэн мэнд олж, 66 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ