Өнөөдрөөс Дархан-Уул, Орхон аймгийн зорчигч тээврийн автобусыг Драгон төвөөс явуулна

Өнгөрсөн наймдугаар сард Драгон Холдинг компанийн байранд гал гарч, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний байршлыг өөрчилсөн билээ.

Тэгвэл зорчигч тээврийн үйлчилгээг хуучин Драгон төв рүү үе шаттайгаар шилжүүлж байна.

Тодруулбал, Улаанбаатар- Дархан-Уул-Улаанбаатар, Улаанбаатар-Орхон-Улаанбаатар чиглэлийн автобусыг өнөөдрөөс эхлэн Драгоноос явуулахаар болжээ. 

Өмнө нь энэ сарын 13-наас Төв, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автобусыг Драгон төвөөс явуулж эхэлсэн юм. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ