АНЭУ-д зочлох дипломат, албан, тусгай болон энгийн пасспорт эзэмшигчээс виз шаардахгүй болно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотод өчигдөр хүрэлцэн ирлээ. Дээд түвшний уулзалт Дубай хотноо энэ сарын 28-нд эхлэх юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш буюу энэ сарын 28-нд Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч Эрхэ дээд Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъяантай албан ёсны уулзалт хийнэ. Уулзалтын дараа талууд дараах баримт бичигт гарын үсэг зурах юм.     

  • Дипломат, албан, тусгай болон энгийн пасспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, АНЭУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • “Засгийн газрын хөгжил шинэчлэлийн талаар туршлага солилцох тухай Монгол Улсын ЗГХЭГ, АНЭУ-ын ЗГХЭ яам  хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
  • Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНЭУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Хамтран ажиллах тухайн МҮОНРТ-ийн АНЭУ-ын Абу Дабигийн хэвлэл мэдээллийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол Улсын шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн болон АНЭУ-ын Эмиратын бодлогын төв хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг

Мөн өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНЭУ-ын Дэд ерөнхийлөгч бөгөөд Шадар сайд, Ерөнхийлөгчийн асуудал эрхэлсэн сайд, Эрхэм дээд Шейх Мансур бин Заид Аль-Нахъяан бараалхана.

Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас АНЭУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ш.Одонбаатар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нар Абу Даби хотод хүрэлцэн иржээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин