Архангайнхан дахин Ланд 300 автомашин бэлэглэнэ


Архангай аймгийн хөгжлийн төлөө тасралтгүй, идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нэгдэж бүтэн жил дамнан зохион байгуулсан 100 жилийнхээ ойг “Их хаадын нутаг” тэргүүн шинэ жил арга хэмжээгээр өндөрлүүлэхээр боллоо. Энэ үеэр оюунлаг, амжилт бүтээлээр бялхсан шилдгийн шилдэг нэгэндээ “Тэнгэрийн суварга” цом гардуулж цоо шинэ тоёота ЛАНД 300 маркын авто машин бэлэглэхээр боллоо. 
Ёслолын ажиллагаа Зайсангийн Богдхан амралт, “Чингисийн өргөө” цогцолборт 12 дугаар сарын 09-ний өдрийн 17:00 цагт болох бөгөөд “Хангайнхан клуб”, “Архангай аймгийн нутгийн зөвлөл”, “Ub one” клуб, “Тайхар” нэгдэл, “Архангайнхан” клуб хамтран тэмдэглэх гэж байна. Их хаадын нутгийн үр сад болсон Архангай аймгийн уугуул, суугуул та бүхэн шинэ жилтэй холбоотой мэдээллийг 91900009, 94600009 дугаарын утсаар болон ticket.mn сайтаар захиалга өгөөрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ