Барилгын чанарт хийсэн шалгалтын талаар мэдээлнэ

Арваннэгдүгээр сарын 30-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00-12.00 цагт: Монголбанканд: Ипотекийн санхүүжилт, зээлийн хүү, чанаргүй зээл зэрэг статистик мэдээллийн талаар сэтгүүлч нарт зориулсан практик сургалт болно. Утас: 9344-1111.

10.00 цагт: Барилгын хөгжлийн төвд: "Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал" аяны хүрээнд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 9507-1740.

10.00-17.00 цагт: МУИС-ийн номын санд: Бизнесийн сургуулийн санаачлагаар Монголын Энтрепренерүүдийн нэгдсэн чуулганыг “Ногоон бизнес-Тогтвортой хөгжил” уриан дор “Ногоон бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага” сэдвийн хүрээнд зохион байгуулна.

11.40 цагт: Төрийн ордонд: АН-ын 4/11 мэдээллийн цагаар УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 9922-1368.

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна.

 

14.00 цагт: Төв шуудангийн урд талын Eco International Tower-т: GOOGLE компанийн Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулна. Арга хэмжээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал, холбогдох албаныхан оролцоно. Утас: 9910-3830.

14.00 цагт: Монголын Хүүхдийн ордонд:  МУГБ, хөгжмийн зохиолч Л.Галмандах агсны 70 насны ойд зориулсан "Бөөн баяр" хүүхдийн дууны улсын анхдугаар уралдаанд шалгарсан сурагчдын Гала тоглолт болно

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 00 мин