Самрын отогоосоо гараад сураггүй болсон залууг 21 хоног хайж байна

Төөрсөн, сураггүй болсонСэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн “Байшинт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км-т, сумын төвөөс 108 км/-т 8 хүн самар түүж явснаас иргэн Г нь 11.09-ний өдрийн 09:40 цагийн орчим отоглосон газраас гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 11.18-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан.

11.29-ний өдөр эрэн хайх ажиллагаа зохион байгуулагдаагүй. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 11.29-ний өдрийн 09:00 цагаас эхлэн хөдөлгөөн үйлдэж 30 км замыг туулан Ерөө сумын Бугант багийн “Ус суваг” гэдэг газарт хоноглосон.

11.30-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхээр хөдөлгөөн үйлдэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ