Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ

Билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 буюу зулын 25 арванхоёрдугаар сарын 07-ны пүрэв гарагт тохионо. Энэ өдрийг монголчууд эртнээс бэлгэшээж, зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар ирсэн. Учир нь эрдэмтэн, судлаачдын ном зохиолд бичсэнээр, бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургадугаар жарны "Алтан унжлага" хэмээх гал тахиа жил (1357 он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхов наймдугаар жарны шороон гахай жилийн (1419 он) аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал төгсчээ. Түүнээс хойш бурханы шашинтан хэн боловч энэ өдрийг "Зулын 25" хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгосон байна. Энэ өдөр үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Тиймээс нүгэл үйлдэхийг цээрлэдэг. Энэ өдрөөс хойш мал төхөөрөхийг мөн цээрлэдэг.

Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ

Эл өдөр тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж номын айлдвар айлдаж сүсэгтэн олонд тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээх аж. Мөн МБШТөв-Гандантэгчэнлин хийд энэ пүрэв гарагт тохиох зулын 25-ны өдрийн хөтөлбөрөө танилцууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.180.105)
    Шинэ хамба хоосон данстай үлдээ юу?Ядуу ард түмнээсээ хандив,өргөл нэрээр бас л мөнгө саах арга.Монгол лам нар юу бүтээвээ?
    2023 оны 12 сарын 04 | Хариулах