ШӨХТГ гурил үйлдвэрлэгчид үнээ үндэслэлгүй нэмсэн гэж дүгнэжээ

 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гурилын үнийн өсөлтөд хяналт, шалгалт хийжээ. Тус газраас гурилын үнэ үндэслэлгүй өссөн гэж үзсэн байна.

 

Үүний гол шалтгааныг гурил үйлдвэрлэгчид 2021 онд улаанбуудайг тонн тутамд дунджаар 698.8 мянган төгрөгөөр худалдан авч байсан бол 2022 онд тонн тутамд дунджаар 883.6 мянган төгрөгөөр худалдан авсантай холбон тайлбарлажээ. Улаанбуудайн үнийн өсөлт 26.4 хувь байсан бол гурил үйлдвэрлэгчид гурилын үнээ дунджаар 52.3 хувиар нэмсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, гурил үйлдвэрлэгчдийн гол түүхий эд болох улаанбуудайн үнэ 26.4 хувиар өссөн байхад нэг кг тутам дахь гурилын үнэ 52.3 хувиар нэмэгдсэн нь үйлдвэрлэгчид үнээ үндэслэлгүй нэмсэн дүгнэхэд хүргэсэн гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээл судалгааны газрын дарга Ч.Однасан хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ