СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Баян-Өлгий, Ховд зэрэг аймгийн нутгаар халуун хуурай салхи шуурч, Гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байна

БОАЖЯ-наас өвөлжилтийн нөхцөл байдлын талаар /2023.12.06/-ны өдөр Цаг уур орчны шинжилгээний дарга Л.Оюунжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Өнөө шөнө буюу 6-7-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд аймгийн нутгуудаар хүчтэй салхи салхилна. Мөн арван хоёрдугаар сарын гурванаас дөрвөнд шилжих шөнөтэй адил дулааны гаралтай буюу халуун хуурай салхи ажиглагдана. Үүнтэй уялдаад гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй. Ховд аймгийн Зэрэг, Чандмань сумуудаар салхины дундаж хурд 28 метр секундийг давж болзошгүй байна. Энэ процесс маргааш /2023.12.07/-ны өдөр үргэлжилнэ. Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгэ төвийн аймгийн нутгуудын баруун хойд талын сумаар цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн өмнөд хэсгээр буюу говийн аймгуудын нутаг, Говь-Алтай Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгуудаар хүчтэй салхи салхилж цаг агаарын аюултай үзэгдэл болно" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 29 мин