Ливаны засгийн газарт тусламж үзүүлэхээр болов

Сирийн хямрал эхэлснээс хойш хөрш зэргэлдээх улс орнуудад нь бага багаар нөлөөлөх болсон. Тэгвэл Ливан улсын Засгийн газар Дэлхийн банкинд хүсэлт гаргаж, нийгэм эдийн засгийн салбарын үйл ажиллагааг хамгаалах хэрэгтэй байгааг мэдэгджээ.
Дэлхийн банк Ливаны Засгийн газрын хүсэлтийн хариуд дүн шинжилгээ хийж, туслахад бэлдэж байгаа юм. Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким Сирийн иргэний дайн савнаасаа хальснаас хойш олон улсын тусламж дэмжлэг хөрш зэргэлдээх улс орнуудад нь хэрэгтэй болсныг мэдэгджээ. Ливанд олон улсын тусламж дэмжлэг үзүүлэх тухай дүн шинжилгээг энэ сарын 25-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассемблейд танилцуулах юм.
Сирийн хямралаас шалтгаалан Ливаны аялал жуулчлал, худалдаа, эрүүл мэнд, боловсролын салбарын үйл ажиллагаа суларч, иргэдийн нуруунд хүнд ачаа үүрүүлж байгаа юм. Дэлхийн банкны тусламж Ливаны эдийн засаг, Засгийн газрын төсөв, дэд бүтцийн салбарт хуваарилагдах юм байна. Энэ улсад 4 сая гаруй иргэн аж төрдөг ч Сириэс сая гаруй дүрвэгч иржээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ