Хятадад 100 тонн загас хордож үхжээ

Хятадын албаныхан Хубей мужийн голд их хэмжээний загас хордож үхсэн байгааг олжээ. Ойролцоогоор 100 тонн орчим жин бүхий 220 мянган ширхэг загас хордож усны хөвөөнд гарч ирсэн байна.
Хятадын Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар үйлдвэрийн химийн хаягдлыг голд нийлүүлсний улмаас загаснууд хордож үхсэн хэмээн мэдээлж байна. Хүрээлэн буй орчин судлаачид үй олноороо загаснууд үхсэн байгаагхараад голын ойролцоо орших химийн үйлдвэрийг буруутай хэмээж байгаа. Энэ үйлдвэрээс гарсанхорт хаягдлаас болж энэ оны эхээр Шанхайн ойролцоо фермийн 16 мянган гахай үхэж байсанудаатай.
Хятадад сүүлийн жилүүдэд орчны бохирдол нэлээд ихсэж байгаа нь санаа зовоох асуудлуудын нэг болоод байгаа. Хэдийгээрүйлдвэржилт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа хэдий ч орчны бохирдол ихсэж байгаа нь хүндрэл үүсгэж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ