Цацраг идэвхит бодистой усыг цэвэрлэхийн тулд 47 тэрбум иен зарцуулна

Японы Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцаас гуравдугаар түвшний аюултай цацраг идэвхит бодис агуулсан их хэмжээний ус алдагдсанаас хойш эрх баригчдын анхаарлаа хандуулж буй гол асуудал нь энэ болоод байгаа юм. Тэгвэл Засгийн газраас цацраг идэвхит бодистой усыг цэвэрлэхийн тулд 47 тэрбум иений төсөв бүрдүүлэхээр болсон тухай мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцаас гуравдугаар түвшний аюултай цацраг идэвхит бодистой 300 тн ус асгарсан. Үүнтэй холбогдуулан цацраг идэвхит бодистой нөөцлүүр савнууд дахь усыг хэрхэн цэвэрлэх нь эрх баригчдын өмнө тулгамдсан асуудал болсон. Энэ нь цаашлаад ирэх 2020 оны Олимпийн наадмыг зохион байгуулах хотын нэрийг тодруулахад нөлөөлж болзошгүй байгаа юм.

Япон улсын Засгийн газар цөмийн цахилгаан станц дахь цацраг идэвхит бодис агуулсан их хэмжээний усыг цэвэрлэхийн тулд 47 тэрбум иен буюу 470 сая гаруй ам долларын төсөл боловсруулсан байна.

Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станцад 1000 гаруй нөөцлүүр сав бүхий 330,000 тн цацраг идэвхит бодистой ус байгаа юм. Ийм ус өдөрт л 400 тн-оор нэмэгдэжбайна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ