Альпын нуруунаас унаж амиа алдав

Германы хамгийн өндөр уул болох Альпын нурууны оргилд Бельги улсын уулчин 200 метрийн өндрөөс унаж нас барсан харамсалтай явдал болжээ. Уулчин 61 настай бөгөөд олон жил ууланд авирсан туршлагатай нэгэн байсан аж..

Тэрбээр авирч байх үедээ хий гишгэж, тэнцвэрээ алдан, бул чулуун дээр унасан гэнэ. Үүнээс гадна Германы Обэралгаү-ээс ирсэн уулчин тус оргилд 2830 метрийн өндөрт аялал хийж яваад мөн осолджээ.

Уулнаас бууж явахдаа Бельгийн уулчны адил тэнцвэрээ алдаж, чулуунаас барьж амжсан ч чулуу түүнийг даалгүй хугарсан байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ