Sweetymotion хамтлаг “Шинэ жилийн дуу”-гаа 22 жилийн дараа шинэчлэв

Sweetymotion хамтлаг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтарсан “Шинэ жилийн дуу”-ныхаа шинэчилсэн хувилбарыг клипний хамт олны хүртээл болголоо.  

Сүүлийн таван жилийн хугацаанд  тайзнаа гараагүй байсан тэд Mongolia Entertainment бүжигчидтэй хамт шинэхэн клипэндээ тоглож фэнүүддээ гэнэтийн бэлэг барьжээ. Шинэ клипийг нь үзсэн үзэгчид “Хүүхэд насны дурсамжаараа аялаад маш сайхан байна” хэмээгээд дараагийн шинэ уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээж буйгаа уламжлаад авсан.

“Шинэ жилийн дуу”-ны үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичиж, хөгжмийн зохиолч Б.Чинбат аяыг нь зохиосон юм. Энэхүү бүтээлийг 2001 онд анх удаа олны хүртээл болгож байсан юм. Тэгвэл 22 жилийн дараа дахин шинэчилсэн нь энэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин