"Samsung" ухаалаг цагаа танилцууллаа

"Samsung" компани шинэ бүтээгдэхүүн болох ухаалаг цагныхаа танилцуулгыг хийлээ. Энэ төхөөрөмж нь Android систем дээр "Samsung Galaxy" загварын ухаалаг утастай холбогдон ажиллах бөгөөд дуудлага хийх, цаг агаар харах, төрөл бүрийн аппликэшн хэрэглэх зэрэгт ашиглаж болох гэнэ.

Мөн цагаа ашиглан утас руугаа мэдээлэл дамжуулах, эргүүлээд утаснаасаа цаг руу гэх зэргээр хэрэглэх ажээ. "Samsung" компаниаас мэдээлснээр энэхүү цагийн тусламжтай цүнх болон халааснаасаа утсаа гаргалгүйгээр дуудлага хийх боломжтой гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ