Хөлбөмбөгчин Бреннан Жонсон Зул сарын өдөр орон гэргүй 150 хүнийг халуун хоолоор дайлав

"Эвертон"-ы эсрэг Ричарлисонд гоолын дамжуулалт өгсөн "Тоттенхэм" клубийн Уэльс хөлбөмбөгчин Бреннан Жонсон Зул сарын өдөр орон гэргүй 150 хүнийг халуун хоолоор дайлжээ. 

Өнөө жил 22 настай Бреннан Жонсон 11-р сарын 11-нд "Чононууд"-ын эсрэг "Тоттенхэм"-ийн төлөөх анхны гоолоо оруулаад буй юм. Мөн энэ улирлын Премьер лигт гурван гоолын дамжуулалтыг өгөөд байна. 

Жонсоны хандивласан мөнгөөр авсан зарим хоолыг гал түймэр унтраах албаныхан, цагдаа нар хүмүүст хүргэж өгчээ.

"Тоттенхэм" клуб Бреннан Жонсоныг энэ намар "Ноттингем Форест"-оос 47,5 сая фунт стерлингээр худалдаж авсан юм.

Жонсон өнгөрсөн улиралд "Форест"-ийн шилдэг тоглогч нь байсан бөгөөд тэрбээр найман гоол оруулж, гурван гоолын дамжуулалт өгснөөр багаа Премьер лигт үлдээж чадсан. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 09 цаг 18 мин