"Их 20" Сирийн асуудлаар ОХУ-д чуулж байна

ОХУ-ын Санкт-Петербург хотод өнөөдөр эхэлж буй Их Хорийн уулзалт уламжлалт ёсоор зөвхөн эдийн засгийн форум боловч энэ удаа Сирийн байдлаас болоод улс төрийн өнгө аястай болож өнгөрөх нь тодорхой боллоо.

Хэдийгээр ДХУ-ын хэлэлцэх хөтөлбөрт Сирийн асуудал албан есоор тусгагдаагүй боловч дэлхийн улс төрийн томоохон зүтгэлтнүүд энэ олон улсын хурц асуудлын талаар авч хэлэлцэх хүсэлтэй байгаагаа хэдийн мэдэгдсэн байна. Сирийн байдлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа Оросын ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлсэн билээ.

Түнчлэн АНУ-ын арми Сирид цохилт өгөх хугацааг боломжтой бол 30 хоногийн дотор, цаашид сунжирвал хамгийн ихдээ 60 хоногийн дотор дуусгавар болгохыг зөвшөөрсөн тухай хэлэлцнэ. Ажиглагчид энэ удаагийн "Их 20" -ын чуулганыг өмнө нь болж байгаагүй ширүүхэн байдлаар, хурцадмал асуудлын талаар ярилцна хэмээж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 55 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 10 цаг 12 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 10 цаг 12 мин