Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан болно

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр нэгдүгээр сарын 13-нд тохиож буй. Шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан энэ бямба гаргийн 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. 

Бөхийн барилдааныг УИХ-ын Тамгын газар, Монгол бөхийн өргөөтэй хамтран зохион байгуулах юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ